Дэлгэрэнгүй мэдээлэл

Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, тэр дундаа рок алтернатив урсгалын өнгө төрхийг 1999 оноос хойш залуучууд үзэгчиддээ таниулсаар ирсэн “Чоно” хамтлаг нь сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр завсарлан тус тусын ажил, боловсрол, хувийн бизнес эрхлэж байсан боловч эргэн тэсрэлт хийн шинэ өнгө төрх, шинэлэг содон зүйлийг урлагт нэвтрүүлэх зорилгоор нэгдэж байгаагаа илэрхийлсэн билээ

Өнгөрсөн 04 сарын 20 нд Монголын хамгийн том энтертайнмэнт төв болох Crocus event hall.ын танхимыг дүүрэн “Чоно” хамтлагын үнэнч сонгогч фенүүдын галзуу нүргээнтэй доргио үдэш өнгөрлөө.

Тоглолтонд урилгаар хамтарч тоглосон Хар Сарнай хамтлаг хүрэлцэн ирэн Бүтээнэ Сөнөөнө дуугаа Чоно хамтлагтай хамтарч шинэлэг, өнгө төрхтэй болгон дуулсан нь үзэгч сонсогчидоо илүү ихээр доргиож байсан юм. 

Мэдээг хуваалцах


  • Огноо: 2018-04-22
  • Цаг: 04:24 - 04:24
  • Утас: 7711 0101, 88065566

Сошиал линк

Биднийг дагаарай

Төстэй Эвэнтүүд