Дэлгэрэнгүй мэдээлэл

Хүний амьдралын хамгийн мартагдахааргүй, аз жаргалтай мөчүүдийн нэг нь Хуримын ёслол гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Өргөө гэрийнхээ голомтыг бадраахаар зэхэж буй хосуудын хувьд амьдралд ганц тохиох гайхамшигт өдрөө хэрхэн тэмдэглэх нь хамгийн чухал шийдвэр. Тэгвэл бид Гал тахиа жилд хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа зориулан хүлээн авалт хийхэд хамгийн тохиромжтой Крокус эвент холлд хуримаа тэмдэглэх 6 шалтгааныг танилцуулж байна.

Багтаамж - Крокус эвент холл 250-1200 хүний багтаамжтай. Та хуримын зочдынхоо тооноос шалтгаалан танхимын дотоод чимэглэлийг хүссэнээрээ хийлгэх боломжтой. Мөн таны зочид авто машинаа хаана байрлуулах вэ гэж санаа зоволтгүй, тэгвэл гаднаа 100-150 автомашины зогсоолтой.

Тоног төхөөрөмж - Хамгийн сүүлийн үеийн мэргэжлийн тайз, гэрэлтүүлэг, дууны систем, дэлгэц бүхий техник тоног төхөөрөмж, чимэглэл, зүй ёсоор хамгийн том давуу талд тооцогдоно. Та Монголын рок, попын шилдгүүдийн тоглолтоо хийдэг энэ танхимд илүү зардал гаргалгүй хуримаа хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн танд зориулсан тохижилт, чимэглэл зэрэг нь багцийн үнэндээ багтжээ.

Үнэ - Тэд зах зээлийн дундаж үнэлгээг тогтоодог. Энэ жил хамгийн бага үнэлгээтэй меню нь 69.000 төгрөгөөс эхэлж байна. Хамгийн дээд тал нь 110.000 төг хүртэлх үнэ бүхий менюнээс сонголтоо хийх боломжтой.

Хоол үйлчилгээ – Амт чанартай хоол бол хуримын зочдодоо үзүүлэх хамгийн том хүндэтгэл! Тэгвэл та үүнийг Крокуст мэдрэх болно. Учир нь, Номадсын сүлжээний шилдэг тогооч нарын гарын хоол, амттан бүхэн таны ширээн дээр хүрч туршлагатай хамт олон танд үйлчлэх болно.

After party – Хурим дуусаад л шууд харих гэж байгаа юм биш биз дээ? Хуримын зочдын сэтгэлийг сэргээх диско үдэшлэг зохион байгуулахад бид нээлттэй. Улаанбаатар хотын томоохон эвент шоу, арга хэмжээ болдог Крокусийн заалнаа шилдэг DJ нартай гайхамшигт үдшийг доргио өнгөрүүлээрэй.

Урамшуулал: Мэдээж хүн бүхний сонирхох асуух асуулт нь Урамшуулал. Тэгвэл Крокусийн хамт олон ирж буй Могой сардаа захиалга өгсөн хосууддаа амттаны ширээгээр бэлэг барих гэж байна. Таны хуримын ширээний чимэг 3 давхар бялуунаас гадна зочдоо дайлах амттанууд үнэгүй дагалдах болно.

Мэдээг хуваалцах


  • Огноо: 2017-05-13
  • Цаг: 05:22 - 05:23
  • Утас: 80044411, 7711 0101, 88065566

Сошиал линк

Биднийг дагаарай

Төстэй Эвэнтүүд