Сайхан бүхнийг танд зориулахСэтгэл шингэсэн үйлчилгээ

Хүлээн авалт, энтертайнмент үйлчилгээг нэг дороос.

Бидний тухай

2014 онд 1000 хүртлэх зочин хүлээн авах хүчин чадалтай, үзвэр үйлчилгээний цогц шийдэл бүхий хүлээн авалтын танхим байгуулах зорилго тавин судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлж, орчин үеийн интерьер дизайны чиг хандлагад нийцсэн, тав тухтай, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой орон зайг бүтээхээр төслийн баг маань амжилттай ажиллаж, хүлээн авалтын цогц үйлчилгээ бүхий объектыг ашиглалтанд оруулснаар “Крокус эвент холл” хэмээх хүлээн авалтын танхим маань үүд хаалгаа нээсэн билээ. Крокус эвент холл нь Монголд анх удаа үзвэр үйлчилгээ, арга хэмжээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн орчин үеийн шаардлагад нийцсэн олон талт зориулалтын хүлээн авалтын танхим юм.

Туршлага Премиум орчин Уян хатан формат
100–1000Crocus Event Hall нь 100–1000 хүртэлх зочин хүлээн авах багтаамжтай тул жижиг уулзалт, хурим найр, байгууллагын томоохон арга хэмжээнд тохиромжтой.
ПремиумОрчин үеийн интерьер дизайн, гэрэл гэрэлтүүлэг, тайз, дэлгэц, дуу хөгжмийн шийдэлтэй тул арга хэмжээнд тансаг, үнэ цэнтэй уур амьсгал бүрдүүлдэг.
Олон төрөлХурим, хүлээн авалт, шоу эвент, байгууллагын арга хэмжээ, төрсөн өдөр, тусгай захиалгат эвент зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой.
ТуршлагаОнцлог давуу тал нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 22 жилийн түүхтэй, туршлага, бааз суурьтай ба мэргэжлийн түвшний үйлчилгээ үзүүлдэг.
Мэдээлэл

ТВ шоу ба Үзэсгэлэн

• Яг Түүн Шиг
• Next Top Model
• Түнэр Харанхуй
• RESTO EXPO үзэсгэлэн

Уралдаан тэмцээн

• 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээн
• MGL тулааны тэмцээн
• E-sport улсын аварга шалгаруулах бодибилдинг тэмцээн
• Уран хэлхээ улсын наадам

Нэртэй хамтлаг дуучдын тоглолт

• Камертон
• Люмино
• Guys
• Татар
• Дучин Ука
• Gee

Үйлчилгээ

Хүлээн авалт

Дурсамж дүүрэн мөчүүд хаана үлддэг вэ? Манай орчин үеийн интерьер дизайн бүхий хүлээн авалтын танхим нь тайз, мэргэжлийн гэрэлтүүлэг, дуу хөгжим, лед дэлгэц, гоёмсог ширээ засалт зэрэг иж бүрэн шийдлээр тоноглогдсон. Нэгэн зэрэг 1200 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай тул жижиг дотно уулзалтаас эхлээд томоохон арга хэмжээ хүртэл зохион байгуулахад төгс тохирно.

Хурим найр

Амьдралын хамгийн чухал мөч болох хуримын арга хэмжээг таны хүсэл, төсөөлөлд нийцүүлэн тансаг, дурсамжтайгаар зохион байгуулна. Чимэглэл, тайз засал, гэрэлтүүлэг, хөгжим, меню, үйлчилгээ гээд бүх зүйлийг нэг дороос шийдэж, дурлалт хос болон зочдод мартагдашгүй уур амьсгалыг бүрдүүлнэ. Манай мэргэжлийн баг хамт олон таны хуримыг иж бүрнээр төлөвлөж, сэтгэл ханамж дүүрэн үйлчилгээг үзүүлнэ.

Шоу эвент

Монголын болон олон улсын алдартай хамтлаг, дуучдын тоглолт, ТВ шоу нэвтрүүлэг, DJ үдэшлэг, спортын тэмцээн, үзэсгэлэн, брэндийн нээлт, танилцуулга зэрэг бүх төрлийн шоу эвентийг зохион байгуулах бүрэн боломжтой. Манай танхим нь тайз, гэрэлтүүлэг, дууны систем, лед дэлгэцийн цогц шийдлээр тоноглогдсон тул таны эвентийг мартагдашгүй уур амьсгалтай, өндөр түвшинд хэрэгжүүлэхэд төгс тохирно.

Хурал сургалт

Хурал, сургалт, семинар, байгууллагын уулзалт зэрэг арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах орчныг бүрдүүлнэ. Орчин үеийн дуу, дүрсний тоног төхөөрөмж, лед дэлгэц, тайзны шийдэл бүхий заал танхим нь илтгэл, сургалт, танилцуулгад бүрэн тохиромжтой. Мөн цайны завсарлага, үдийн хоол, боолтын хоол зэрэг нэмэлт үйлчилгээг уян хатан менюгээр санал болгож, таны арга хэмжээг илүү үр дүнтэй, тав тухтай болгоно.

Тоног төхөөрөмж түрээслэх

Танд хэрэгцээтэй бүхий л төрлийн тоног төхөөрөмжийг нэг дороос түрээслэх боломжийг санал болгож байна. Үүнд: мэргэжлийн дуу, гэрэлтүүлгийн систем, лед дэлгэц, тайз, асар майхан, ширээ сандал, шилэн эдлэл, аяга таваг болон бусад хэрэгслүүд багтана. Бид таны арга хэмжээний онцлогт тохируулан иж бүрэн шийдэл санал болгож, түрээсийн үйлчилгээг найдвартай, чанартайгаар хүргэнэ.

Катеринг

Явуулын ресторан буюу катеринг үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн захиалгын дагуу хүссэн газарт очиж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан хоол үйлчилгээг мэргэжлийн өдөр түвшинд зохион байгуулж, өөрийн нэрийн меню болон арга хэмжээний онцлогт тохирсон менюгээр үйлчлэх боломжтой. 2025 оноос эхлэн “МОНГОЛ ХООЛ” -ны меню гарган үйлчилгээгээ өргөжүүлсэн.

Шинэ жил

Шинэ жилийн баярын уур амьсгалыг хамгийн сайхнаар мэдэрч, мартагдашгүй мөчүүдийг хамтдаа бүтээхэд Crocus Event Hall таны төгс сонголт болно. Бид баярын тайз засал, гэрэлтүүлэг, энтертайнмент хөтөлбөр, DJ, хамтлаг дуучдын тоглолт, тусгай меню бүхий багцуудыг санал болгож, танай байгууллага, хамт олны шинэ жилийг дурсамж дүүрэн тэмдэглэхэд бүрэн дэмжлэг үзүүлнэ.

Холбоо барих

Хаяг

ХАН-УУЛ ДҮҮРЭГ 20-Р ХОРОО
ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ
КРОКУС ЭВЕНТ ХОЛЛ

И-мэйл

crocus@nomadsgroup.mn

Утас

77110101
88065566
80044411

Захиалга

Шууд холбогдох

Огноо, хүний тоо, арга хэмжээний төрөл, хэрэгцээт үйлчилгээний талаарх мэдээллээ утас эсвэл и-мэйлээр илгээнэ.

Виртуал 360 аялал

QR кодыг уншуулж Crocus Event Hall-ийг бодитоор мэдрээрэй.

QR код